Foxex гэж юу вэ? What is Forex




Гадаад валютын арилжаа гэж юу вэ?

Forex эсвэл Гадаад валютын арилжаа гэдэг нь ихэнх тохиолдолд ашиг олох зорилгоор нэг валютыг өөр валютаар арилжаалахыг хэлнэ.

Валютын хос, Валютын ханш

Валют хос хосоороо арилжаалагддаг. Валютын хос ханш нь үндсэн валютын 1 нэгж худалдан авах боломжтой болгосон мөнгөн дүнг хэлнэ.

Жишээ нь: хамгийн түгээмэл зарагддаг валютын хос бол EUR / USD юм. EUR / USD -ийн ханшийг харснаар та 1 EUR (суурь валют)-аар хичнээн АНУ-ын доллар (иш татсан валют) худалдан авах боломжтойг мэдэж авах болно. Тиймээс евро ам.долларын валютын хос ханш нь 1,2356 бол та €1 тутамд $ 1,2356 худалдан авах боломжтой гэсэн үг юм.

Хэрэв валютын ханш өсвөл үнэ тогтоогдсон валют нь үндсэн валютаас илүү хүчирхэгжидэг бол харин валютын ханш буувал үндсэн валют нь үнэ тогдоогдсон валютнаас илүү хүчирхэгжидэг байна.

Forex зах зээл

Форекс-ийн зах зээл нь ойролцоогоор 4 их наяд ам.долларын гадаад валютын эргэлттэй бөгөөд энэ нь дэлхийн хамгийн томоохон зах зээл юм. Юу гэсэн үг вэ гэхээр, та нээлттэй зах зээлээс ямар ч үед өөрийн хүссэн валютыг худалдан авах боломжтой гэсэн үг юм.

Гадаад валютын арилжааны шинж чанарыг тодорхойлох гол хүчин зүйл нь нээх цаг буюу ажиллах цаг юм. Форекс зах зээл нь 7 хоногын 5-н өдөр 24-н цагаар ажилладаг.

Forex зах зээлд юу нөлөөлдөг вэ

Улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, түүнчлэн улс орны мөнгөний бодлого хүртэл гадаад валютын зах зээл дээрх валютын ханшид нөлөөлдөг. Гэсэн хэдий ч Форекс-ийн гүйлгээ нь түргэн шуурхай хийгддэг тул голдуу дамын наймаа нь үнийн өөрчлөлтөнд нөлөөлдөг.

Хэрэв худалдаа арилжаа эрхлэгчид нь тодорхой шалтгааны улмаас дамын наймаа хийвэл валютын ханш нь чангарах эсвэл буурна, тэд зах зээл дэхь холбогдох валютын эрэлтийн хэмжээнээс шалтгаалж үнийг өөрчлөн худалдаалах болно.
Форекстэй хамтран ажиллах гэж байгаа бол хаанаас нь эхлэн юу хийх вэ?

Та Форекстэй хамтран ажиллах гэж байгаа бол хамгийн түрүүнд хос валютаар арилжаа хийх ба үүнийгээ цаашаа худалдахдаа дан валютаар зарна. Хэрвээ та, жишээ нь: Их Британийн фунт (GBP) АНУ-ын Доллар хоёрыг харьцуулахад үнийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзвэл та валютыг хосоор худалдаж авах нь зүйтэй. Хэрэв та эсрэгээр нь (АНУ-ын долларыг илүү ) гэж бодвол, та валютыг хосоор нь зарах нь илүү ашигтай.

Тиймээс та зах зээлийг шилжих хандлагатай гэдгийг үргэлж санан, байр сууриа авч үлдэх хэрэгтэй. Ингэснээрээ та худалдааныхаа боломжуудыг нэмэгдүүлнэ.

Comments